Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам Чингис хотноо боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-01 12:29:31
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол бөхийнхөө хийморийг дээдэлдэг ард түмний төлөөлөл болсон Хан Хэнтий нутгийн ард олон бид дэлхийд анх удаа үндэсний бөхийн 1500 хүүхдийн барилдааныг зохион байгуулж, “Хан Хэнтийн аварга” хэмээх их дэвжээний 5 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан цаг хугацаа саяхан билээ. Харин энэхүү амжилтыг ахиулсан томоохон үйл ажиллагаа энэ сарын 22-оос 24-ний өдрүүдэд Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгаас төрөн гарсан Аваргуудын нэрэмжит, Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам”-ын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, УИХ-ын гишүүн Д.Гантулгын ажлын хэсгийн ахлагч, бие төлөөлөгч Э.Олдохбаяр, Аварга ахлах сургуулийн захирал А.Элбэг, Монгол Улсын гарын даа Ё.Амарбаясгалан, наадмыг санаачлан зохион байгуулагч, БТСГ-ын дарга, аймгийн начин Г.Нэргүйбаатар тэргүүтэй аймгийн алдар цолтой бөхчүүд, аварга малчид, ард иргэд өргөнөөр оролцлоо.

Анхдугаар наадамд Улаанбаатар хотын Багануур, Сонгионохайрхан, Чингэлтэй дүүрэг, Хэнтий, Увс, Төв, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгийн 2114 өсвөрийн бөх зодоглон тойргоор барилдаж, хүч бяр, уран мэхээ уралдуулсан юм. Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ёс заншлаа дээдлэх, өвлөн уламжлуулах, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, улс аймгийн цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, аймгийн үндэсний бөхийн өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой энэхүү наадамд 2114 өсвөрийн бөх үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэйгөөр барилдсанаараа тун онцлог юм.   Барилдаан нийт 5-17, 19-20 насны ангиллаар 4 хоногийн турш үргэлжилж,
 
 5 НАСТНУУДЫН ШИГШЭЭ БАРИЛДААНД :
 
402 өсвөрийн бөх зодоглосноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Алдартан дэвжээний бөх А.Дашням түрүүлж, Дадал сумын харъяат Б.Уудам үзүүрлэн, Дадал сумын харъяат Н.Энх-Амгалан, Хэрлэн 4-р сургууль-Э. Чингүн, Багануур дүүрэг -Г.Ананд, Баян-Өлгий аймаг, Алдартан дэвжээ-Б.Мейранбек, Бэрх тосгон- З. Өсөх-Ирээдүй, Дорноговь аймаг, Замын үүд сум-У.Энхбаяр нар шөвгөрлөө.
 
ХАРИН 6 НАСТНУУДЫН БАРИЛДААНД :
1-р байр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Алдартан дэвжээний бөх А.Даваабаатар
2-р байр Чингэлтэй дүүргийн харъяат бөх М.Харцагаболд
3-р байр Багануур дүүргийн харъяат бөх А.Заяатүвшин,
4-р байр Баян-Адрага сумын харъяат бөх Б.Наранбаяр,
 5-р байр Цэнхэрмандал сумын харъяат бөх Т.Мөнх-Орчлон,
6-р байр Дадал сумын харъяат бөх Г.Өсөхбаяр,
7-р байр Алдартан дэвжээний бөх Б.Энх-Эрдэнэ,
8-р байр Бор-Өндөр сумын харъяат бөх М.Тэлмүүн нар шалгарлаа.
 
7 НАСТНУУДЫН БАРИЛДААНД :
1-р байр Дадал сумын харъяат бөх Д.Тэмүүжин
2-р байр Төв аймгийн Бүрэн сумын харъяат бөх Б.Жавхлан
3-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх Н.Золбоо
 4-р байр Биндэр сумын харъяат бөх О.Мухулай
 5-р байр Үндэсний лаборатори 1-р сургуулийн бөх О.Эрхэсбаяр
6-р байр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Т.Нямбаяр
7-р байр  Дэлгэрхаан сумын харъяат бөх М.Намсрайбат
8-р байр Батноров сумын  харъяат бөх М.Төгөлдөр нар шалгарлаа.
 
8 НАСТНУУДЫН БАРИЛДААНД:
 1-р байр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат бөх Б.Төгөлдөр
2-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх О.Түмэнхүслэн
3-р байр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн бөх Б.Амин-Эрдэнэ
4-р байр Багануур дүүргийн харъяат бөх Б.Билгүүн
5-р байр Жаргалтхаан сумын харъяат бөх Э.Бум-Эрдэнэ
6-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх Б.Энх-Амгалан
7-р байр Бэрх тосгоны харъяат бөх О.Чинболор
8-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх Г.Чинзориг нар шалгарав.
 
9 НАСТНУУДЫН БАРИЛДААНД :
1-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх А.Тайванбат
2-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх С.Тэнүүн
3-р байр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Г.Өрнөхбаяр
4-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх Ч.Санчир
5-р байр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх А.Эрдэнэзориг
6-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх Б.Отгон-Эрдэнэ
7-р байр Улаанбаатар  хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Т.Анхбаяр
8-р байр Насан туршийн боловсрол төвийн бөх  Г.Нандинболор нар шалгарлаа.
 
10 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр  Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх  Б.Хүлэгбат
2-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх Э.Бямбадорж
3-р байр Төв аймгийн харъяат бөх Б.Алтансүх
4-р байр Баян-Овоо сумын харъяат бөх Э.Алтангэрэл
5-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Э.Амин-Эрдэнэ
6-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх З.Алтанбагана
7-р байр Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн бөх Б.Түмэнбаяр
8-байр Дадал сумын харъяат бөх Б.Эрдэнэдалай нар тус тус шалгарлаа.
 
11 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД :
1-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх Г.Ган-Эрдэнэ
2-р байр Баян-Овоо сумын харъяат бөх Э.Отгонбаатар
3-р байр Хэрлэн 4 дүгээр сургуулийн бөх А.Бумбаяр
4-р байр Батноров сумын харъяат бөх А.Сод-Эрдэнэ
5-байр Сүхбаатар аймгийн харъяат бөх Б.Адъяаням
6-р байр Батноров сумын харъяат бөх Н.Бямба-Эрдэнэ
7-р байр Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн бөх О.Булгантамир
8-р байр Баян-Адрага сумын харъяат бөх Б.Эрдэнэжаргал нар шалгарав.
 
 12 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Улаанбаатар  хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Н.Тэмүүжин
2-р байр Дэлгэрхаан сумын харъяат бөх Б.Жавхлан
3-р байр Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Б.Ган-Эрдэнэ
4-р байр Баян-Адрага сумын харъяат бөх Г.Цолмонбаяр
5-р байр Бэрх тосгоны харъяат бөх О.Гантулга
6-р байр Жаргалтхаан сумын харъяат бөх О.Ариунболд
7-р байр Жаргалтхаан сумын харъяат бөх Б.Агар
8-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх П.Нямбаяр нар шалгарсан юм.
 
13 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Батширээт сумын харъяат бөх Г.Отгонбат
2-р байр Дэлгэрхаан сумын харъяат бөх А.Жавхлан
3-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх Э.Ганзориг
4-р байр Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Б.Батболд
5-р байр Говьсүмбэр аймгийн харъяат бөх О.Эрдэнэбилэг
6-р байр Бор-Өндөр сумын харъяат бөх О.Энх-Очир
7-р байр Багануур дүүргийн харъяат бөх Э.Өсөхбаяр
8-р байр Хэрлэн 4-р сургуулийн бөх Н.Төгөлдөр-Эрдэнэ нар шалгарлаа.
 
14 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Багануур дүүргийн харъяат бөх З.Эрхэмбаяр
2-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Б.Бат-Эрдэнэ
3-р байр Галшар сумын харъяат бөх У.Дугаржамц
4-р байр Сүхбаатар аймгийн харъяат бөх Г.Хуягбаатар
5-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Б.Ганжигүүр
6-р байр Сүхбаатар аймгийн харъяат бөх Б.Ихбаяр
7-р байр Баян-Адрага сумын харъяат бөх Б.Мөнхзоригт
8-р байр Сүхбаатар аймгийн харъяат бөх Б.Мөнх-Эрдэнэ шалгарсан юм.
 
15 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Үндэсний лаборатори 1-р сургуулийн бөх А.Цэрэн-Очир
2-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Э.Уугангэрэл
3-р байр Архангай аймгийн харъяат бөх Б.Орших
4-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Э.Бат-Оргил
5-р байр Сүхбаатар аймгийн харъяат бөх Г.Батзул
6-р байр Мөрөн сумын харъяа бөх Г.Батзориг
7-р байр Багануур дүүргийн харъяат бөх Э.Анхбаяр
8-р байр Төв аймгийн харъяат бөх Б.Жамъянсүрэн нар шалгарлаа.
 
 
16 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр “Аварга” БТДС-ийн бөх н.Ганхүлэг
2-р байр Өмнөдэлгэр сумын харъяат бөх н.Цогт
3-р байр Багануур дүүргийн харъяат бөх Т.Бөхчулуун
4-р байр Үндэсний лаборатори 1-р сургуулийн бөх А.Тайван жаргал
5-р байр Өлзийт тосгоны харъяат бөх О.Түвшинтөр
6-р байр “Аварга” БТДС-ийн бөх Б.Бүдням
7-р байр Багануур дүүргийн харъяат бөх М.Банзрагч
8-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Ш.Отгонбаяр  нар шалгарлаа.
 
17 НАСТАЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД :
1-р байр “Аварга” БТДС-ийн бөх С.Сүхбат
2-р байр “Аварга” БТДС-ийн бөх А.Баянмөнх
3-р байр Дэлгэрхаан сумын харъяат бөх Х.Одгэрэл
4-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх М.Од-Эрдэнэ
5-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Ц.Лхагвасүрэн
6-р байр Үндэсний лаборатори 1-р сургуулийн бөх Б.Бадмаанямбуу
7-р байр Дэлгэрхаан сумын харъяат бөх Э.Барсбаатар
8-р байр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат бөх Б.Батбилэг тус тус шалгарсан амжилт  гаргалаа.
 
 
18 НАСНЫ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Аварга ДуС-ийн бөх с/заан Б.Бадрал
2-р байр Аварга ДуС-ийн бөх с/заан Н.Гантулга
3-р байр Аварга ДуС-ийн бөх М.Сумъяабазар
4-р байр Дэлгэрхаан сумын харъяат с/харцага Л.Даваахүү
5-р байр Увс аймгийн харъяат Б.Энхбаяр
6-р байр Дэлгэрхаан сумын харъяат М.Сумъяабазар
7-р байр Галшар сумын харъяат н.Эрзориг
8-р байр Баян-Адрага сумын харъяат н.Хүрэлчулуун
 
19-20 НАСТАЙ ӨСВӨРИЙН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД:
1-р байр Баян-Адрага сумын харъяат бөх Б.Түвшинтөгс
2-р байр Бор-Өндөр сумын харъяат бөх Ө.Бат-Оргил
3-р байр Үндэсний лаборатори 1-р сургуулийн бөх С.Одхүү
4-р байр “Аварга” БТДС-ийн бөх Э.Сосорбарам
5-р байр Тэмүүжин цогцолбор сургуулийн бөх Д.Нямхүү
6-р байр Бор-Өндөр сумын харъяат бөх О.Уранбаяр
7-р байр Дадал сумын харъяат бөх Г.Сумъяабазар
8-р байр Багануур дүүргийн харъяат бөх Г.Машидравжир нар шалгарч, хурсан олонд уран барилдаанаа сонирхуулсан юм. Мөн энэхүү наадам нь “Бөхийн цол дуудаач хүүхэд”, “Уран гараа, дэвээ” зэрэг номинациар үргэлжилж, ялагчдаа тодрууллаа. 
 
Ийнхүү  4 хоногийн турш үргэлжилсэн үндэсний бөхийн 2114 хүүхдийн барилдаан амжилттай болж өндөрлөн, шагнал гардуулах ёслолоор үргэлжлэв. Нийт багийн дүнгээр цэцэрлэгийн насанд Дадал сумын цэцэрлэг 1-р байр,  Бор-Өндөр сумын Нархан цэцэрлэг 2-р байр,  Хэрлэн сумын  8-р цэцэрлэг 3-р байр,  Хэрлэн сумын 1-р цэцэрлэг 4-р байр,  Өлзийт тосгоны цэцэрлэг 5-р байр, ЕБС-ийн насанд Үндэсний лаборатори  1-р сургууль 1-р байр,  Тэмүүжин цогцолбор сургууль 2-р байр,  Хэрлэн 4-р сургууль 3-р байр,  Өмнөдэлгэр сумын ЕБС 4-р байр, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 5-р байранд шалгарлаа. Наадмын нийт шагналын сан 29,325,000 төгрөг байсан юм. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр  Хэнтий нутгийн залуу Т.Мөнхбат Чингис хотод 2019 онд баригдах 2500 хүний суудалтай бөхийн өргөөний зураг төсөл, макетийг өөрийн гараар бүтээн аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатарт гардуулан өглөө. Нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан нутгийн залуугаа “Хан Хэнтийн аварга” дэвжээний удирдлагууд тус бөхийн өргөөгөөр насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрхээр шагнасан юм.

“Хан Хэнтийн аварга” дэвжээнээс Үндэсний бөхийн 2114 хүүхдийн барилдаанд оролцож буй амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийг дэмжин, 200 гаруй хүүхдийг үнэгүй мандатаар барилдууллаа. Мөн барилдаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгад тоглогдсон “Ишиг хөөрхөн нэр” дуулалт жүжгийг үзүүлсэн юм. Наадмын үеэр “Үндэсний бөхийн 2114 хүүхдийн анхдугаар наадмын  ном” бүтээх төслийн баг ажиллаж, барилдаанд оролцсон хүүхэд бүрийн бүртгэл, фото зургийг бэлтгэн ажиллалаа. Энэхүү ном нь  Монгол үндэсний бөхийн залгамж халаа болсон өсвөрийн залуу бөхчүүдийн амжилтыг Геннисийн номонд бүртгүүлэх ажлын эхлэл бөгөөд ном тун удахгүй хэвлэгдэн гарч, олны хүртээл болох юм.    
 Д.Одонтунгалаг
 
 
 
Related news