“Хэнтий намрын баяр-2017” нэгдсэн арга хэмжээг Мөрөн сумынхан тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтий намрын баяр-2017” нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 18 сум, 1 тосгоны баялаг бүтээгчид оролцсоноос шилдэг сумаар Мөрөн сумын ЗДТГ шалгарч, Дадал сум, Хурх тосгон, Бор-Өндөр сумын ЗДТГ удааллаа.
Арга хэмжээний “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны Ноос, ноолууран бүтээгдэхүүний шилдгээр Баянхутаг сумын иргэн З.Болормаа, Модон эдлэл, сийлбэрийн шилдгээр Мөрөн сумын иргэн П.Бямбадагва, Гар урлал, бэлэг дурсгалын шилдгээр Биндэр сумын иргэн Н.Мөнхжаргал, Оёмол бүтээгдэхүүний шилдгээр Бор-Өндөр сумын иргэн Р.Очирбат, Шинэ санаа шилдэг бүтээлээр Хэрлэн сум, МСҮТ-ийн багш Ц.Түмэндэлгэр нарын шилдэг үйлдвэрлэгчид шалгарлаа.
Мөн “Эрүүл хүнс-2017” үзэсгэлэн худалдаанд Цэнхэрмандал сумын иргэн Х.Лхагвын “Айраг”, Батширээт сумын иргэн Д.Доржмаагийн “Ааруул”, Жаргалтхаан сумын иргэн Д.Пүрэвжавын “Гурилан бүтээгдэхүүн”, Дадал сумын иргэн Б.Оюунтуяагийн “Цөцгий”, Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК-ийн “Борц”, Биндэр сумын “Сараана” бүлийн “Зөгийн бал”, Мөрөн сумын иргэн Ж.Сэржмядагийн үйлдвэрлэсэн ааруул “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарав.
“Шинэ ургацын баяр-2017” үзэсгэлэн худалдааны шалгаруулалтад 40 ногоочин оролцсоноос Биндэр сумын ногоочин Д.Байгалмаагийн 2.960 кг өргөст хэмх, Дархан сумын ногоочин Ц.Батчулууны 560 грамм сонгино, Батширээт сумын ногоочин Н.Болортуяагийн 7.965 кг байцаа, Бор-Өндөр сумын ногоочин Б.Алтанчимэгийн 21.170 кг хулуу, 7.400 кг шар манжин, 1.130 кг лууван, Дэлгэрхаан сумын ногоочин Амархааны 12 кг тарвас, Мөрөн сумын ногоочин Д.Цэцэгмаагийн 100 грамм сармис, Мөрөн сумын ногоочин Г.Загдзэсэмийн 960 грамм төмс, Хэрлэн сумын ногоочин Н.Занданпүрэвийн 455 грамм улаан лооль, Биндэр сумын ногоочин Д.Байгалмаагийн жимс, жимсгэнэ шилдгээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Шилдэг сумаар шалгарсан Мөрөнчүүд 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Намрын ногоон өдөр”-үүд арга хэмжээнээс “Улсын шилдэг тариаланч” сумаар шалгарч байсан удаатай. Мөн Б.Ганхүү, Х.Ариунтөгс, Я.Нэргүй нар сүүлийн 3 жил дараалан Хэнтий аймгийн аварга ногоочноор шалгарч байв. Мөрөнчүүд 1944 оноос одоог хүртэл 73 жилийн хугацаанд гар ажиллагаагаар төмс, хүнсний ногоо тариалж ирсэн түүхтэй. Тус сумын 130 гаруй өрх төмс, хүнсний ногоог 60,0 га-д тариалан Чингис хотын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг ханган нийлүүлж байна.

Д.Одонтунгалаг