Аймгийн Соёл, урлагийн ажилтнууд спортын 4-н төрлөөр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг улс орон даяар 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос өнөөдөр 24 дахь жилтэйгээ золгож байна. Тус өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёл, урлагийн ажилтнууд Спортын ордонд 4-н төрлийн тэмцээнээр хурд хүч, мэдлэг ухаанаараа өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа ажилтнуудын төлөөлөл болсон 10 багийн 80 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, одон бөмбөгийн төрлүүдээр 16 цаг гаруй үргэлжилсний эцэст шилдгүүдээ тодруулсан байна.
Сагсан бөмбөгийн төрөлд аваргын алтан медалийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбарын баг, мөнгөн медалийг Шарын гол сумын соёл, урлагийн ажилтны баг, гуравдугаар байрыг Орхон, Хонгор сумын соёл, урлагийн ажилтнуудаас бүрдсэн баг эзэлсэн бол, гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Шарын гол сумын соёл, урлагийн ажилтны баг, мөнгөн медалийн эздээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбарын баг, гутгаар байранд хэвлэл, хаяаг реклам чимэглэлийн баг тодорлоо.
Шатрын эрэгтэй төрөлд тэргүүн байрыг МСНЭ-ийн гишүүн, Сэтгүүлч, МУСТА Б.Норовсамбуу 8 тоглолтод нэг ч хожигдолгүй түрүүллээ.Эмэгтэйчүүдийн төрөлд Батханжаргалант, Хонгор сум, Шарын голын багийн шатарчид медалийн эзэд боллоо.
Одон бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг аймгийн музейн захирал Б.Жамбалдорж хүртсэн бол удаах байруудад Залуучууд театр, Орхон сумын тамирчид, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Хүүхдийн номын ордны ажилтан Н.Энхчимэг хүртсэн бол удаах байруудад Шарын гол , их дээд сургуулиудын номын санчдын багийн гишүүн хүртлээ.Багийн нийлбэр дүнгээр Шарын гол сумын соёл, урлагийн ажилтны төлөөллөөс бүрдсэн баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын анхны эзнээр тодорлоо
Өнгөрсөн жилүүдэд соёл урлагийн ажилтны өдрийг тогтсон нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтнууд та бүхэнд Соёл урлагийн ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны 09 дүгээр сарын 16-нд иргэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу Нээлттэй хаалганы өдрийг Дархан-50 цогцолборт соёлын байгууллагын ажилтан албан хаагчид хамтран зохион байгуулах, Дархан хотын сүлд дуу “Хамгийн сайхан хот”дууны гэрэлт хөшөөний нээлт болох ажээ.
Л.Отгонбаатар