Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарыг яамаар нь шалгуулахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол саналууд иргэдээс маш ихээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан тус аймгийн удирдлагууд эрvvл мэндийн байгууллагад олон жилийн турш явж ирсэн тогтолцоо vр дvн, эмчилгээ vйлчилгээний чанар хvртээмж, дутагдал доголдлын шалтгааныг тодруулах дvгнэлт гаргуулах саналаа Эрvvл мэндийн сайдад тавьснаар, мэргэжлийн групп есдүгээр сард ирж ажиллахаар болжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Улсын төсвийн 16,5 тэрбум төгрөгийн өртгөөр жилд 75 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилга Хэнтий аймгийн төв Чингис хотноо ашиглалтад орсон. Хэдий шинэ байр барилгатай болсон ч эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж, эмч ажилтнуудын харилцаа хандлага тэр хэмжээнд сайжраагүйд иргэд гомдолтой байгаа юм.
Тухайлбал, тус аймгийн ЗДТГ-ын “Иргэдээ сонсъё-70563111” төвд утсаар ирүүлсэн иргэдийн санал гомдлын нэлээд хувийг эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд эзэлж байна. Мөн Хэнтийн мэдээ сонины редакц, Хэнтий аймгийн ИТХ-тай хамтран иргэдийн дунд аялуулсан санал хүсэлтийн дэвтэрт бичигдсэн яаралтай шийдвэрлүүлэх эхний 10 асуудалд мөн л эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнуудын талаарх санал шүүмжлэл багтжээ.
Иймээс энэ салбарт хяналт шалгалт хийж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, алдаа доголдлыг нь засаж сайжруулах шаардлагатай байгааг иргэд олон нийт хүсэж байна.

Д.Одонтунгалаг