М.Соколов: Орос-Монгол-Хятадын коридороор 2018 оноос ачаа тээвэрлэх боломжтой болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
УЛААН-ҮҮД. /TASS/. Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридороор олон улсын хооронд ирэх оноос тээвэр хийх боломжтой болно гэж ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов мэдэгдлээ.
Азийн автозамын сүлжээгээр олон улсын хооронд тээвэр хийх засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хянах семинарын үеэр М.Соколов ингэж хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ “Энэ хэлэлцээрийг манай холбогдох улс орнууд соёрхон баталж, удахгүй хүчин төгөлдөр болно. Орос-Монгол-Хятадын коридороор 2018 оноос ачаа бараа тээвэрлэх боломжтой болно” гэв.
Түүний мэдэгдсэнээр, эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эн тэргүүний төслүүдийн жагсаалтыг өчигдөр болсон гурван улсын Эдийн засаг ба Тээврийн яамдын нөлөө бүхий албаны хүмүүсийн уулзалтын үеэр гаргаж, баталжээ. Уг жагсаалтад орсон гурван төсөл нь тээврийн салбарынх аж.

М.Соколов хэлэхдээ “Төв төмөр замын коридорыг бий болгоно. Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үүд маршрутаар транзит тээвэр хийнэ. Энэ маршрутын дагуу мөн хатуу хучилттай зам тавина” гэлээ.
“Торгоны зам” засмал зам эхлээд ашиглалтад орно
Энэ замаар 2018 оноос эхний ачаа барааг тээвэрлэх болно гэж сайд М.Соколов хэлээд “Улс орнуудын хооронд янз бүрийн ачаа барааг тээвэрлэх хоёр талын болон олон талын зөвшөөрөл олгох асуудлыг одоо авч хэлэлцэж байна” гэв.

Орос, Монгол болон Хятадын гурван талын хамтын ажиллагааны хүрээнд Москвагийн тээврийн бодлого гол анхаарлын төвд байна гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр “Манай улсын Тээврийн яам нь Орос, Хятад, Монгол хоорондын коридорууд болон замуудаар дамжин өнгөрөх тээвэр хийхийг хөхиүлэн дэмжихэд бэлэн байна” гэж хэлэв.
Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И эдийн засгийн корридорын төслийг дэмжиж байгаагаа энэ оны хоёрдугаар сард илэрхийлж байсан билээ. Тэрбээр хэлэхдээ “Гурван улсыг холбосон тээврийн коридор бий болгосноор эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлж, олон улсын асуудалд Монголын оролцоог нэмэгдүүлэх болно” гэж байв.
2016 оны зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Монгол болон Хятад улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн коридор бий болгох тухай хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.

http://tass.com/economy/962807
Г.Доржханд