Чингис хотын иргэд хүссэн номоо хүргүүлэн унших боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нийтийн номын сан энэ оны гуравдугаар сараас номын хүргэлтийн үйлчилгээг явуулж эхэлсэн байна. Хүргэлтийн үйлчилгээ нь заавал номын сангаар үйлчлүүлэлгүй, хүссэн номоо байгаа газраа хүргүүлэн унших боломжтой гэдгээрээ онцлог, давуу талтай аж.
Жишээ нь, уншигч 5000 төгрөг төлөөд, нэг жилийн турш номын хүргэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой бөгөөд үүнээс өөр нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй юм байна. “Энэ сарын 1-ний байдлаар 68 уншигч 383 номыг хүргэлтийн үйлчилгээгээр хүлээн аваад байна. Урьд өмнө нь байгаагүй энэ үйлчилгээ хэрэгжсэнд олон уншигч ам сайтай байгаа” хэмээн номын санч нь ярилаа. Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтийн номын сангийн цахим хуудсаар /https://www.facebook.com/nomiinsan.khentii/ авах боломжтой ажээ.
Д.Одонтунгалаг