Эвлэрүүлэн зуучлалд 300 гаруй иргэн ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:08:35

Сэлэнгэ аймгийн тухайд тус эвлэрүүлэн зуучлал хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 300 гаруй маргааныг шийдвэрлэсэн аж. Зөвхөн энэ 2015 он гэхэд 150 гаруй маргааныг шийдвэрлэжээ.

Эдгээр маргааны 100 гаруй нь маш амжилттай шийдвэрлэгдсэн бол 30 гаруй нь шийдвэрлэгдээгүй байна. Эвлэрүүлэн зуучлалд хандаж байгаа маргааны дийлэнх нь гэр бүлийн маргаан байдаг аж. Эл гэр бүлийн маргааны дийлэнх нь шийдвэрлэгддэггүй байна. 

Эвлэрүүлэн зуучлал нь 2014 оны 2 дугаар сараас Монгол Улсын бүх шүүхэд хэрэгжиж эхэлсэн юм. Монгол Улсад анх удаа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр талууд өөрсдийн эрх, ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж тэдгээрийн хоорондын маргааныг эвийн журмаар шуурхай, зардал багатай шийдвэрлэх цоо шинэ нөхцөл бүрдсэн юм. Эвлэрүүлэн зуучлах хуулиар Монгол Улсын хэмжээнд нийт 5182 гэр бүлийн маргааныг эерэгээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news