Өвлийн спортоос нэг улиралд 16 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн харъяат Цанын спортын мастер Б.Ариунзул нь өнгөрсөн өвлийн улиралд хийн гар буу, буухиа уралдаан, гүйлтийн цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл зэрэг нийт 16 медаль хүртжээ.
Б.Ариунзул “Алдар” спорт хорооны тамирчин, Биатлоны залуучуудын улсын шигшээ багийн гишүүн, ҮБДС-ийн оюутан бөгөөд 105 дугаар ангийн дэд ахлагч, Спортын мастер цолтой.
Анх 2013 оны зун Биндэр сумын харъяат, “Ирээдүйн одод” биеийн тамирын сургуулийн багш О.Хүрэлбаатар нутагтаа амрах үеэрээ Б.Ариунзулыг ажиглаад, спортоор хичээллэхэд тохирсон биетэй, хүсэл сонирхолтой байгааг анзаарч, Эрдэнэт хотод биеийн тамирын сургууль байдаг талаар ярьж, түүнийг очиж суралцахыг санал болгожээ. Гэр бүлээрээ спортоор хичээллэдэг болохоор багаасаа спортын сайхныг мэдэрч, өвлийн спортоор хичээллэхийг хүсч явсан Б.Ариунзул намар нь Эрдэнэт хотыг зорьсноор “Ирээдүйн одод” биеийн тамирын сургуульд элсэн суралцаж, сурагчдын дотуур байранд амьдрах болсон байна. Тус сургуульд өглөө ЕБС-ийн хичээл үзэж, үдээс хойш бэлтгэлээ хийгээд тун завгүй тамирчин болжээ.
“Эрүүл чийрэг биетэй байж, тэсвэр хатуужил суулган, сэтгэлийн хаттай болгодог болохоор өвлийн спортоор хичээллэх сайхан” хэмээн тамирчин охин маань бахархалтайгаар ярьж байлаа. Спортын мастер Б.Ариунзул “Пёнчан-2018” олимпийн наадамд эрх авах тэмцээний бэлтгэлдээ гараад дасгалжуулагч багш, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлаганд хичээллэж байна.
Биатлон гэдэг нь хос мөр гарган хурд сорьдог, хол замд онч сорьдог, гүйлтийн цана болон буудлагын спортын хосолсон төрөл юм.Түүнээс гадна кросс гүйлт, буудлагыг хослуулсан зуны биатлон, мөн гүйлт, усанд сэлэлтийг хослуулсан орчин үеийн биатлон болон биатл зэрэг спортын төрлүүд байдаг гэнэ.Энэ спорт Норвегийн цэргийн бэлтгэлээс анх үүсч, 1924 оны өвлийн олимпийн хөтөлбөрт “цэргийн манаа” нэрээр орж байжээ.
Уг спорт манай улсад1930-аад онд үүсч хөгжин, 1978 онд Хандгайт дахь цанын баазад биатлоны анхны олон улсын тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй аж.

Д.Одонтунгалаг