“LADA Vesta SW Cross” автомашин 10-11 дүгээр сард худалдаанд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-16 15:46:33
ТОЛЬЯТТИ./TASS/. ВАЗ үйлдвэрийн “LADA Vesta SW Cross” шинэ загварын суудлын машин энэ оны намар буюу 10-11 дүгээр сард худалдаанд гарна гэж бямба гарагт “АвтоВАЗ-ын Нээлттэй хаалганы өдөр"-ийн үеэр тус концерны ерөнхийлөгч Николь Мор зарлажээ.

“LADA Vesta SW Cross” загварын автомашин нь бартаат замын машины шинжүүдийг гоёмсог загвартай хослуулсан ба кузовын загварын үндсэн эх суурь нь 2015 онд бартаат замын машины олон улсын “Moscow Off-Road Show” үзэсгэлэнгийн танилцуулсан Cross Concept машинаас өвлөгдсөн байна. Том дугуй, дүүжингийн өвөрмөц тохиргоо нь “LADA Vesta SW Cross”-ийн дугуй хоорондын зайг 203 мм болгон ихэсгэх боломжийг олгожээ. Дугуй хоорондын ийм зай нь голчлон сонгодог бартаат замын машинуудад байдаг.

LADA Vesta загварыг Renault-Nissan-ы мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “АвтоВАЗ”-ын инженерүүдийн зохион бүтээсэн LADA B/C-гийн суурин дээр зохион бүтээжээ. LADA Vesta седаныг 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Ижевск хотын автомашины үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бол ердөө нэг жилийн дараа гэхэд 50 000 дахь LADA Vesta тус үйлдвэрийн дамжлагаас гарсан байна. Энэ хугацаанд уг машин Оросын зах зээл дээр хамгийн их борлуулалттай машинуудын тоонд оржээ.

2016 оны 12 дугаар сарын 9-нд LADA Vesta-г Казахстаны “Ази Авто” үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн байна.
О.Барс 

 

 

 



Related news