Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-11 20:16:22
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан орон нутагт олон нийтийн дэд зөвлөл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг гурван чиглэлээр ханган ажиллах үүрэгтэй уг дэд зөвлөлийн Хэнтий аймаг дахь гишүүдээр Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг, Х.Гонгор нар сонгогдон ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан АТГ-аас онлайн сургалт зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга бөгөөд эрх бүхий албан тушаалтан Ж.Гантулга болон дээрх нэр бүхий зөвлөлийн гишүүдийг хамрууллаа. Тус зөвлөл нь нийтийн албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгалт хийх зэрэгт бэлтгэх, хэлэлцэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн эсэх болон тэдгээрийн нээлттэй байдалд хяналт тавих, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын байдалд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санал санаачлагыг АТГ-т хүргүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг юм байна.
Д.Одонтунгалаг
Related news