Сайншанд хот хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянган хошууны хөрөнгө оруулалтаар "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн" сүндэрлэж байна.
Цэцэрлэгт хүрээлэнг Бугат хотын 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хятад барилгачид өөрсдийн хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Орон нутгаас санаачилга гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тохь тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэх, салхилах, ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор дээрх цэцэрлэгт хүрээлэнг хөрш орны найрсаг хамтын ажиллагааны гэрээний дагуу бүтээн босгож буй.
Албаныхан бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Сайншанд хотод аялал жуулчлалыг татах, амарч зугаалахад тохиромжтой, тэмээн жингийн хөсөгтэй,сандал сүүдрэвчтэй, тохижилттой, үзэж харах зүйлтэй анхны цэцэрлэгт хүрээлэн нь энэ болж байгаа юм.

Х.Эрдэнэбулган