Чандганы талын хатуу хучилттай зам 9 сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий-Улаанбааар чиглэлийн Чандаганы талын 72 км хатуу хучилттай замыг засах ажил үргэлжилж байна.
Уг замыг улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Харгуй” ХХК, “Наранбулаг Хан” ХХК, “Анандын зам” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Замыг засах ажлын явцтай тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй хүмүүс удаа дараа очиж танилцан, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар хатуу хучилттай замын суурийн ажил хийгдэж эхлээд байгаа бөгөөд зам засварын ажил 40 хувьтай явагдаж байгаа талаар “Харгуй” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяа ярив.

Д.Одонтунгалаг