“Гэрэлтэй” өрхийн эмнэлгийн төсөл шалгарч санхүүжилтээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-15 13:48:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилт нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “Төр нийгмийн түншлэл-2016” зөвлөлгөөнийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулан өгсөн байна.

Энэхүү төсөл хөтөлбөрт Дархан сумын “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг сая төгрөгийн “Умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг оношлогоо эмчилгээг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх нь” төслөө ирүүлсэн нь шалгарчээ. Төслийн санхүүжилтээр тус өрхийн эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, Пап-ийн шинжилгээний материал хийх тэргэнцэр, сандлыг авсан байна. Тус төвд ашиглагдаж байсан эмэгтэйчүүдийн үзлэгийн ор нь элэгдэж ашиглах боломжгүй болсон аж. “Эднийх төсөл бичиж санхүүжилт авснаар умай хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг явуулахын зэрэгцээ илэрсэн өвчнийг эмчилж эрүүлжүүлэх ач холбогдолтой” гэж аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл ярилаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Related news