Нийтийн тээврийн байгууллагуудад стандарт мөрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-12 12:23:10
Дархан-Уул /МОНЦАМЭ/Тус аймгийн Стандартчилал, Хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх “Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хурал болов. Дархан-Уул аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 12 аж ахуй нэгж байдгаас хот хоорондын тав, хот орчмын гурав, хот доторх таванн компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ний өдрийн А/141 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн хүрээнд хамтарсан шалгалт хийжээ.
“Стандартын хэрэгжилтийн дүн дунджаар хот хооронд болон хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд 85.2, хот доторх нийтийн тээврийн хувьд 77 хувьтай байна. Иймд эдгээр байгууллагуудад стандартын хэрэгжилтийг хангуулж зорчигчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг хангуулах, симфор логогоо бүрэн тавих, тээврийн хэрэгслийн гол заалт болох насжилт зэрэг шаардлагуудыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо” гэж аймгийн Стандарчлал, Хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг ярилаа.
                                                                                                    Б.Норовсамбуу
Related news