Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шинэ дарга томилогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн дэд хурандаа Жамсранжавын Болд томилогджээ.
Тэрбээр 1976 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны 11 сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.
Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн 2-р тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны 03-р сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2-р тасагт мөрдөх тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ийнхүү нутагтаа томилогдон ирсэн аж.
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Ганбат Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогджээ.

Д.Одонтунгалаг