Хэнтий аймгийн 2200 гаруй хүүхэд Дэлхийн Зөнгийн хөтөлбөрт хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын "Бор-Өндөр-2" Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр нь Франц улсаас санхүүждэг бөгөөд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хурх, Баян-Адрага, Биндэр сумдад хэрэгждэг байна. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь үйл ажиллагааных нь гол цөм нь гэж хэлж болно. "Бор-Өндөр-2" ОНХХ-т одоогийн байдлаар 2204 хүүхэд хамрагддаг бөгөөд эдгээр хүүхдүүдийн багагүй хувийг малчин өрхийн хүүхдүүд эзэлдэг аж.
Тус байгууллагаас жил бүр гаргадаг Хүүхдийн Сайн Сайхан байдлын судалгаагаар хөдөө орон нутгийн өрхүүдийн 40 орчим хувь нь хөдөө мал аж ахуй эрхлэн амьдарч байна гэсэн баримт гарчээ. Иймд ирэх жилүүдэд малчин гэр бүлүүд, хүүхдүүд рүү боловсрол, эрүүл мэнд, өрхийн амжиргаа, хүүхэд хөгжил, хамгааллын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай байна хэмээн тэд үзэж байгаа юм. Ялангуяа гамшгийн бэлэн байдлыг хангах, өрхийн амжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч хөгжих, хамгааллын чиглэлүүдэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Сүүлийн үеийн тайлан мэдээгээр Бор-Өндөр 2 хөтөлбөрийн дундын хуримтлалын аргачлалын хүрээнд 46 бүлэг байгуулагдаж, үүнд 965 хүн хамрагдаж, үр шимийг нь хүртэж байна.
Өрхийн амжиргааг дэмжих зорилготой малжуулах төслийн хүрээнд 2011 оноос хойш 27 өрх хамрагдаж, 900 гаруй толгой малыг буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгсөн байна. Мөн “Гэрээр бэлэг барья” төсөлд сүүлийн 2 жилийн мэдээгээр 14 өрх хамрагдаад байна.
Гамшгийн эрсдлийг бууруулах, онцгой байдлын малын гоц халдварт өвчин, зуд, гал түймэр, салхи шуурга, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах зэрэг ажлууд малчид руу чиглэж тогтмол хийгддэг байна.
Өрхийн амжиргааг дэмжих ажил нь малчин, тариаланч, гар урлал, аялал жуулчлал гэх зэрэг чиглэлүүдээр хэрэгждэг ба үр дүн нь хүүхдийн хөгжилд сайн нөлөө үзүүлэхэд оршдог. Одоогийн байдлаар тус байгууллага нь 2 малчдын бүлгийг зохион байгуулж, малчин өрхүүдийн тогтмол орлогын эх үүсвэртэй байх мах, сүү цагаан идээ, түүхий эдийн гарцыг сайжруулах, чанаржуулах, боловсруулах, хөдөлмөрөө хоршиж бүх л тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх тал дээр хамтарч харилцан нэг нэгнээ дэмжиж амжилттай ажиллаж эхлээд байна. Орон нутгийн иргэдээс дахин 3 бүлэг байгуулагдахаар санал оруулаад байгаа аж. Мөн өрхийн амжиргааг дэмжих үүднээс ногоочдын бүлэг, бичил бизнесийн санаачлагыг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.
Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага нь 1995 оноос эхлэн Монгол улсад албан ёсны хүүхэд гэр бүл төвтэй хөгжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор үндэсний хэмжээнд 29 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Тус байгууллагын 2016-2018 оны стратеги төлөвлөлтөнд ирэх санхүүгийн жилд улсын хэмжээнд 824 000 хүүхдэд хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр болон төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүрч ажиллахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг