Нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгаас эхлүүллээ.
Тэрбээр ирсэн даруйдаа тус аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газраар зочилж, Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээд, аймгийн Биеийн тамир спортын ордонд иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлтэд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Сүмогийн 68 дахь их аварга, Асашорюү Д.Дагвадорж тэргүүтэй хүндэт зочид, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, Хэнтий аймгийн АН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид зэрэг 800 гаруй хүн танхим дүүрэн цугласан байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Мянганаар өртөөлсөн Монгол түмний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “Хүчирхэг Монгол улс”-ыг цогцлоох Эх оронч ерөнхийлөгч байна ” гэдгээ илэрхийллээ.
“Монгол ялна" уриатай нэр дэвшигч Х.Баттулга уулзалтынхаа дараа Хэнтий аймгийн Чингис хотноо байрлах Зүүн бүсийн Эвт худалдааны төвөөр орж бизнес эрхлэгчидтэй уулзан, цайны газарт нь үдийн хоолоо зооглоод буцлаа.

Д.Одонтунгалаг