"Хэнтий аймгийн түүх, соёлын өв" ном мэндэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат, Удирдахуйн ухааны магистр, зөвлөх зэрэгтэй багш, АБТА Жамбалпэрэнлэйн Уртнасангийн "Хэнтий аймгийн түүх, соёлын өв" номын нээлт боллоо.
Тэрбээр хими биологийн багш мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад тасралтгүй 42 жил ажилласны 10 гаруй жилийг соёлын хяналтын улсын байцаагчаар ажилласан байдаг. Тиймдээ ч соёлын өвийг хамгаалахын тулд хийж хэрэгжүүлж байсан олон ажлуудаа нэгтгэн үндэснийхээ түүх соёлыг танин мэдэх, хайрлан хамгаалах, залуу үедээ эх орноороо бахархах, өвөг дээдсийнхээ баатарлаг түүх уламжлал, өв соёлыг хүндэтгэн дээдлэх хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар энэхүү номыг бүтээсэн байна.
Тус ном Хэнтий аймгийн үүсэл түүхээс эхлэн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын дурсгал, сүм хийдүүдийн талаарх мэдээллийг агуулснаараа онцлог бөгөөд сурагчдад сурах бичиг, иргэдэд болон аялагчдад гарын авлага болох танин мэдэхүйн бүтээл болж чаджээ. Археологийн хүрээлэнгээс уг номыг англи хэл рүү хөрвүүлж, Хан Хэнтий нутгийн түүх, баялаг, гайхамшгийг гадаад орны жуулчид танин мэдэх, сонирхох, аялалд хөтлөх боломжийг олгохоор болсон байна.
Номын зохиогч ярихдаа “Сурагчдад Иргэний боловсролын хичээлийн гарын авлага байдаггүй учраас багш нар хуулан бичлэг хийлгэх, ном уншуулах мэтээр тухайн цагийг өнгөрөөдөгт сэтгэл зовнидог байсан. Ингээд 6 жилийн өмнөөс орон нутгаа танин мэдүүлж, хүүхдүүдэд гарын авлага болгох материал хийе гэж бодсон нь өнөөдөр биелэлээ олсонд баяртай байна” гэлээ.
Номын нээлтэд аймгийн ЗДТГ, БСУГ-ын төлөөллүүд, ахмад багш нар, түүний найз нөхөд, гэр бүлийнхэн хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм.

Д.Одонтунгалаг