Хэнтий аймгийн удирдлагууд сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙТодруулбал Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Цагдаагийн газрын МХГХТТ-ын дарга, дэд хурандаа Ж.Чулуунбат, ХХҮГ-ын дарга С.Эрдэнэжаргал, Орон нутгийн өмчийн албаны дарга Ц.Дэмбэрэлсайхан, БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, ЭМНДХ-ийн улсын байцаагч Н.Цолмонбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр Чингис хотоос хөдөлж, Баянхутаг, Галшар сумдын иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгчээ.
Мөн сумын захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байр зэрэг газруудаар орж тулгамдсан асуудалтай биечлэн танилцсан байна.
Өнөөдөр Бор-Өндөр сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна.
Д.Одонтунгалаг