"Аз жаргалын үүдийг нээх 9х түлхүүр" ном мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-15 19:35:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон Улсын гэр бүлийн энэ өдөр эмч, төрийн удирдлагын менежер, АУ-ны боловсролын магистр Хэнтий аймгийн УБХ-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Б.Эрдэнэнамжилмаагийн бүтээл "Аз жаргалын үүдийг нээх 9х түлхүүр" ном мэндэллээ. 

Тэрбээр энэхүү номоо насандаа тохирсон эрүүл, чийрэг байж, амьдралаас тайвшрал, таашаал авч, аз жаргалтай зөв амьдарч сурах, өөрийнхөө эрүүл мэнд, залуу нас, гоо сайхныг өөрөөсөө хулгайлахгүй, өөрийгөө мэхлэхгүй байх, бусдад аз жаргал бэлэглэж сурах хүсэлтэй хүн бүрт зориулан бүтээжээ. Мөн ачлалт аав Д.Бадамцэрэн, элбэрэлт ээж Д.Цэгмид нартаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөн энэхүү номоо зориулсан байна.

Эл номны редактороор ажилласан Гэр бүл судлаач, ШУ-ны доктор, профессор Т.Намжил "Зохиогч номондоо хүн өөрийгөө аз жаргалтай өөдрөг авч явахад зайлшгүй анхаарах асуудлуудыг багтаасан нь уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг хангах, мэдлэгийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болсон байна. Энэ ном нь иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн гарын авлага болох нь лавтай" хэмээн өргөл үгэндээ дурьджээ. 

Номны нэрний тухайд "
Аз жаргалын үүдийг нээх 9х түлхүүр-т Хайр, Хооллолт, Хөдөлгөөн, Харилцаа, Хүсэл мөрөөдөл, Хуримтлал, Хүүхэд, гэр бүл, Хөөр баясал, Хариуцлага хэмээх үгс, утга санаа бүхий сургамжит олон  арван зөвлөгөө мэдээллүүд багтжээ. 
Д.Одонтунгалаг
Related news