Хот тохижилтынхонд авто машин гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-12 11:09:43
Дархан-Уул / МОНЦАМЭ / Тус аймгийн төв Дархан хотын тохижилт үйлчилгээний ажил эрхэлдэг Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газарт Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр санхүүжүүлэн хог тээвэрлэлтийн зориулалттай ЗИЛ-130 маркийн авто машиныг сумын Засаг даргын орлогч н.Батбаяр гардуулав.
Аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм: “Манайх нийт 29 авто машин техниктэй боловч 12 нь үйлчилгээнд ашиглагддаг. Дархан сумын орон сууцны болон гэр хорооллын багуудын хог тээврийн үйлчилгээнд явж байгаа авто машинууд өдөрт 5-6 удаа тээвэрлэлт хийж ойролцоогоор 1000 куб метр хогийг ачиж зайлуулдаг. 2014 онд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр ЗИЛ-130 маркийн дөрвөн машиныг нийлүүлсэн бол түүнээс хойш өнөөг хүртэл парк шинэчлэлт хийгдээгүй байсан бол энэ жил машиныхаа тоог нэгээр нэмлээ. Манай байгууллага нь зөвхөн хог хаягдлаас гадна тоглоомын талбай, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт хамгаалалтыг хариуцдаг” гэлээ.
Тус газарт хог тээврийн машинаас гадна цас шүүрдэх, ногоон байгууламжийг услах машин техник зэрэг иж бүрэн парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Related news