Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гарсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-27 12:20:25

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хот хөдөөгийн замд хэд хэдэн ноцтой осол гарав. Эдгээр осол нь цас шуурганаас биш согтуугаар машин жолоодсоноос болсныг ЗЦГ анхаарууллаа.

Хотын баруун талын зам буюу 52-ын даваанд "Кроун" машин онхолдож 24, 26 насны залуусын нэг нь нас барж нөгөө нь гэмтжээ. Дархан сумын Хөтөл багийн замд "Форвард" машин гурван явган зорчигчийг дайрснаас 37 настай хүн нас барсан, мөн тус газрын ойролцоо "Димо" машин онхолдож 58 настай хүн нас баржээ. Осол гаргасан жолооч нар бүгд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.

Ж.Батсайхан

 

Related news