Такешкан боомтоор үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хоёр тал хэлэлцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-27 09:34:49
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн удирдлагууд“Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хурлын үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвганди тэргүүтэй төлөөлөгчид ШУӨЗО-ны Боомтын асуудал хариуцсан газрын удирдлагатай уулзалт хийсэн байна.
Уулзалтаар ард иргэдийн санал хүсэлтийн дагуу Такешкен боомтын зарим хураамж, ачааны машины хязгаарлалт \бүхээгтэй машинаар зайлшгүй тээвэр хийх\ зэрэг зарим асуудлаар санал солилцлоо. Хятадын талаас 2020 он хүртэл хагас бүхээгтэй буюу задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийх зөвшөөрөл гарсан бөгөөд 2020 оноос хойш ШУӨЗО-ы боомтуудаар задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийх боломжгүй талаар мэдээлэл өгчээ. Мөн  Такешкен боомтод баримтгүйгээр өндөр хураамж авч иргэдэд хүндрэл учруулж байгааг зогсоох, хураамжийг бууруулах болон бусад тулгарч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг энэхүү уулзалтаар илэрхийлсэн байна.
 
А.Бямбасүрэн
 
Related news