Төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг нэмэх тухай хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-26 10:32:48

Орос улсын Засгийн газрын  Хуулийн төслүүдийн комисс төрийн  албан хаагчдын /депутат, сенатор, бүсийн нутгийн болон хотын өндөр албан тушаалтнууд орно/   тэтгэврийн насыг нэмэх  тухай хуулийн төслийг дэмжив.

 Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын сайт дээр уламжилсан байв. Хуулийн төсөлд  төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан жилийн доод хэмжээг 15-20 жил болгох бөгөөд төрийн албаны /цэргийн бус/ тэтгэврийн насны дээд хязгаарыг 60 –65 нас  болгон хуульчлахаар    Төрийн думд өргөн барих юм.  

Төрийн түшээдийн тэтгэврийн насыг нэмэх тухай хууль 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс  хүчин төгөлдөр болох юм. Энэхүү  хуулийг баталснаар Орос улсын Тэтгэврийн сангийн төсвийн зардал  ойролцоогоор  622 сая рублиэр багасна. 

А.Огторгуймаа

Related news