Алдарт “Jimmy Choo” брэндийг худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН./BBC/. Дээд зэргийн чанартай гутлын “Jimmy Choo” брэндийг 700 сая фунт стерлингээр /895,5 сая доллар/ худалдах гэсэн боловч хөрөнгө оруулагч олдоогүй байна.
“Jimmy Choo” компанийн захирлуудын зөвлөлийн мэдэгдэлд "манай компани бизнесээ цаашид хөгжүүлэх янз бүрийн хувилбар боломжуудыг судлан үзсэний эцэст брэндээ худалдахаар шийдлээ" гэж дурджээ.
Ийм алхмыг “Jimmy Choo” компанийн хувьцааны 68 хувийг эзэмшигч JAB Luxury холдинг дэмжиж байгаа боловч “Jimmy Choo”-г үнэхээр зарж чадах эсэхэд эргэлзэж байгаа аж. Үүний зэрэгцээ брэндийг худалдах тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ 8 хувиар өсчээ.
“Jimmy Choo” бол дээд зэргийн чанартай гутал болон тансаг хэрэглээний эд зүйлс үйлдвэрлэдэг компани юм. Тус компани дэлхий даяар нийт 150 дэлгүүртэй бөгөдө “Jimmy Choo” брэндийн туфлийг алдартай хүмүүс “Улаан хивсний ёслол”-ын үеэр өмсөх нь олонтоо. Тухайлбал, энэ брэндийн гутлыг Женнифер Лопес, Бейонсе, Эммас Стоун, Кембрижийн гүнгийн эхнэр Кейт нар өмсдөг ажээ.
Харин сүүлийн жилүүдэд “Jimmy Choo”-гийн борлуулалтын өсөлт саарч эхэлсэн байна. Гурван жилийн өмнө борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 12 хувиар өсч байсан бол одоо ердөө 2 хувь болжээ.
О.Барс