БНЧУ Дархан хоттой мод боловсруулах үйлдвэрлэл, боловсролын салбарт түлхүү хамтарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
"Дархан-Уул /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Чех улсын Парламентийн доод танхимын “Өргөдөл, хүний эрхийн байнгын хороо”-ны гишүүд 2017 оны 04 дүгээр сарын 17-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа ажээ. Энэ хүрээнд тус хорооны гишүүдийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд нар зочдыг ЗДТГ-ын “Хүндэтгэлийн танхим”-д хүлээн авч уулзалт хийлээ.
Айлчлалын гол зорилго нь Дархан-Уул аймагт Чехийн компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцаж цаашид төслөө өргөжүүлэх талаар харилцан санал солилцох зорилготой аж. Бүгд Найрамдах Чех улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дархан хотын Дархан Цементийн үйлдвэр, Бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж, “Нэг дэлхий-Нэг сургууль”, эрүүл мэндийн сургалтыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж иржээ.
Дархан хотод хонины ноосоор барилгын материал хийх төсөл, Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтарч явуулсан бол 2015 оноос эхлэж “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг “Домогт Шарын гол” ХХК хэрэгжүүлж байна. Тус төсөл хэрэгжсэнээр ойн хөгжил менежментэд шаардагдах багаж болон онцгой генийн чанартай ойн талбайг таньж үрсэлгээ, суулгац хамгаалалт зэргийг багтаасан тарилтын цогц аргатай болж байгаагаараа давуу талтай юм. Бүгд Найрамдах Чех улсын Парламентийн доод танхимын төлөөлөгчид тус аймагт хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн явцтай танилцаад цаашид мод боловсруулах үйлдвэрлэл, боловсролын салбарт түлхүү анхаарч хамтарч ажиллах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлж хоёр тал санал нэгдлээ.

Б.Норовсамбуу