50 еврогийн шинэ мөнгөн дэвсгэртийг эргэлтэнд орууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГФРАНКФУРТ./DW/ .Европын Төвбанкнаас “Европ сери”-ийн хүрээнд гаргаж буй дөрөв дэх мөнгөн дэвсгэрт болох 50 еврогийн шинэ мөнгөн дэвсгэртийг мягмар гарагаас эргэлтэнд орууллаа.
9 тэрбум гаруй ширхэг дэвсгэртийг эргэлтэнд оруулснаар 50 евро нь хамгийн их гүйлгээтэй мөнгөн дэвсгэрт болох бөгөөд нийт мөнгөн дэвсгэртийн 46 хувийг эзлэх ажээ.
Европын Төвбанкны Ерөнхийлөгч Марио Драги хэлсэн үгэндээ “өнөөгийн тоон технологийн зуунд бэлэн мөнгө чухал хэвээр байна. Худалдааны цэгүүд дээр хийгдэж буй бүх төлбөр тооцооны 3/4-аас илүү хувийг бэлэн мөнгөөр хийж байгаа нь гүйлгээний дүнгээрээ талаас илүү хувийг эзэлж байна" гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, валютыг дэмжиж байгаа явдал нь үр дүнгээ өгч, сүүлийн хэдэн жил хүндрэл бэрхшээлтэй байсан хэдий ч хямралын өмнөх үеийн өндөр үзүүлэлттэй дүйж байна гэлээ.
Европын Төвбанк 2018 оны сүүлээр 100 болон 200 еврогийн шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хууль бус үйл ажиллагаанаас болгоомжлон 500 еврогийн мөнгөн дэвсгэртийг гаргахгүй юм байна.
Х.Сарнай