Татварын орлогын төлөвлөгөө биелсэн ч тооны хувьд гүйцээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 13:46:16

Баян-Өлгий аймагт авто хөсгийн татварын төлөвлөгөө биелэгдсэн ч 4500 авто хөсөг татвараа өдий болтол хураалгаагүй байна.

-Дээр нь бас хэдэн жилийн өмнөөс гаалийн татвар хураалгалгүй Орос, Казахстан руу гаргачихсан таван мянга орчим машин тэдгээр иргэдийн нэр дээр байж л байна. Шинэ он гарахад далхан хоног үлдээд байна. Иймд эдгээр өр ширээ он гарахаас өмнө барагдуулж амжихгүй бол асуудал улам хүндэрнэ шүү гэж татварын хэлтсийн байцаагч С.Айбек анхааруулав.

Ш.Айзаря

Related news