Б.Солонгыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-22 18:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нярайлсан Б.Чимгээг төрүүлсэн Б.Солонгыг өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хуралдаан явагдаж байх үед иргэдийн төлөөлөгч Б.Чимгээ гэнэт нярайлсан. Түүнийг тус шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонго эх барьсан юм. Түүнийг иргэний үүргээ биелүүлж, хүний эрүүл мэнд, амь насыг аварсныг нь үнэлж, ийнхүү шагнасан байна.

Ч.Ариунболд

Related news