Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-10 14:39:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулах марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 10:00 цагт Баганат талбайд эхэллээ.

Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, харилцан ажиллагаатай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион явуулж байна.

Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн 4, Цагдаагийн газрын 2, Онцгой Байдлын Газрын 1, ШШГА-ны 1, Зэвсэгт хүчний 143 дугаар ангийн 1, нийтдээ 9 баг хурд хүч, авхаалж самбаагаа сориж байгаа юм. Тэмцээн ерөнхий цэргийн саад, гүйлт, хими, буудлага зэрэг төрлүүдээр явагдах ба гүйлтийн цагт шагнал, алдаа торгууль хэр гаргасан, ямар хугацаанд барианд орж ирснийг харгалзан шүүгчид байр эзлүүлэх юм байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

Related news