Баянхонгорын брэнд бүтээгдэхүүнүүд эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-13 16:42:52

“Баянхонгорт үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа улирагч сарын 27-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод Шөнийн худалдааны  төвд зохион байгуулагдаж байна. 

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар үзэсгэлэнд оролцогчид бараа бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг борлуулаад байгаа юм байна.

Тус үзэсгэлэнд Баянхонгор аймгийн 13 сумын 57 иргэн, аж ахуй нэгж 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байгаа аж. Бараа бүтээгдэхүүний хувьд цагаан идээ, Ингэний ундаа, Модон урлал, Эсгий эдлэл, Монгол дээл, Чацаргана, Мах махан бүтээгдэхүүн, Гурилан бүтээгдэхүүн / хэвийн боов, жигнэмэг/ , Монгол архи, Даршилсан ногоо, Зэрлэг сонгино зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой.

Үзэсгэлэн худалдааг ивээн тэтгэн УИХ–ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар оролцож байгаа бол зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн ЗДТГ, “Нар-Мон” ХХК, Монголын малчдын хоршоодын үндэсний холбоо ажиллаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ны өдөр хүртэл Шөнийн худалдааны төвд үргэлжилнэ.  

                                                                                                                      Б.Мөнхзул

 

Related news