Хорт утаа, агаарын бохирдлын эсрэг бөхчүүд нэгдсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТХовд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг "Эрүүл ирээдүй" аян өрнүүлж байгааг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ дэмжлээ.
Түүний энэ сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгджээ.
"Эрүүл ирээдүй" аяны хүрээнд хоёрдугаар сарын 19-нд өнөө цагийн шилдэг улсын начин, аймгийн арслангуудын халз барилдааныг зохион байгуулах бөгөөд МҮБХ дэмжин ажиллахаар болжээ.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days