“Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-т 80 гаруй компани оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 13:23:47

Орон сууцны бирж, Мишээл барилгын их дэлгүүртэй хамтран “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-ийг хоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Мишээл” төвд  зохион байгуулах юм байна.

Өдөрлөгт 80 гаруй барилгын  компани шинэ орон сууцны талаар мэдээлэл өгөх аж. Мөн арилжааны банкууд оролцож ипотекийн 8 хувийн зээлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна. Тус өдөрлөг хямдрал, урамшуулал, хөнгөлөлттэй нөхлөөр байр худалдан авах боломжийг бүрдүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь ярив.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Мишээл Барилгын их дэлгүүрийн нэг давхарт “Цагаан сарын үзэсгэлэн” болох юм байна.

 Л.Нандинцэцэг

Related news