Чингэлтэй дүүргийн 129 хүүхэд цэцэрлэгтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЧингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 222 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, 129 хүүхдийн ирцтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ.
Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. Харин 140 дүгээр бага сургуульд 37 дугаар сургуулийн бага ангийн тус хорооны сурагчид шилжин суралцах аж.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны нутаг дэвсгэрт баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч 2016 оны 12 дугаар сард ашиглалтад орсон юм.
Ж.Болор
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days