Сурагчдын амралт хойшлогдоогүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-19 11:14:26

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, нийт амбулаторийн үзлэгийн 15,2 хувийг эзэлж байгаа учраас сургууль, цэцэрлэг хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг энэ оны 1 дүгээр сарын 16-наас -21 нийг хүртэл түр хаах, үзвэр үйлчилгээ нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээ авч байгаа юм.

Аймгийн засаг даргын захирамжаар сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай түр  хойшлуулсан. Түүнээс өөрөөр сургуулийн сурагчдын амралтыг хойшлуулж,урагшлуулсан ямар нэг шийдвэр Ховд аймгийн хэмжээнд гараагүй.

Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын орлогч  дарга Д.Нарандорж "Ховд  аймгийн төв, сумдын сургуулиудын хэмжээнд аймгийн засаг даргын захирамжийг мөрдөж дээрх хугацаанд хичээл түр хойшлуулсан байгаа. Сурагчдын амралтад өөрчлөлт ороогүй, ирэх 7 хоногийн нэг дэх өдөр буюу 1 дүгээр сарын  23-нд аймаг, сумын сургуулиудын хичээл эхэлнэ" гэв.

А.Бямбасүрэн

 

 

Related news