Цахим худалдан авалтад оролцогчид мэдлэгээ сэлбэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-18 11:45:04

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Өмчийн алба “Төрийн худалдан авах ажиллагааны статитикийг бэхжүүлэх төсөл /Р155815/-“ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт Цахим худалдан авах ажиллагааны системийн сургалтыг захиалагч, оролцогч талуудад тус тус зориулан зохион байгууллаа.

Захиалагчийн сургалтад аймаг, сумдын төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөл оролцлоо. Захиалагчдад зориулан Худалдан авах ажиллагааны цахим систем өөрчлөгдөж tender.gov.mn гэсэн шинэ системтэй болж байгаатай холбогдуулан шинэ системийн талаархи сургалтад Ховд аймгийн 17 сум, аймгийн төвийн худалдан авалт их хийдэг төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүд оролцлоо. Сургалтын үеэр сумдын 2017 оны төсөл арга хэмжээг шинэ системдээ оруулсан байна.

Мөн Цахим худалдан авах ажиллагааны системийн сургалт нь оролцогчдод зориулагдаж аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй тендерт оролцогч хуулийн этгээд, иргэн, барилгын компаниудад шинэ системээс хэрхэн яаж тендерийн урилга харах, тендерийн материалаа хэрхэн бэлтгэж илгээх болон шинэ системийн давуу тал ач холбогдлын талаар сургалт хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Интер актив ХХК-ийн мэргэжилтнүүдудирдан явууллаа.

А.Бямбасүрэн

Related news