Өмнөговьд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 15:38:22

Энэ сургалтыг энэ онд багтааж дөрвөн аймагт явуулахаар болсон байна. Энд Ховд, Баянхонгор, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийг хамарч байгаа бөгөөд Өмнөговь аймагт өчигдөр өнөөдөр 2 тус сургалтыг  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга   /ОҮИТБС/-ын гишүүд хүрэлцэн ирж зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг “Нээлттэй нийгэм форум”-аас санхүүжүүлж байгаа ба сургалтад томоохон уул уурхайн удирдлагууд болон хэвлэлийн төлөөлөгч нар оролцлоо. Энэ удаагийн сургалт семинарын үеэр улсын хэмжээнд ОҮИТБС -ын дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэл буюу 2014 - 2015 онд хийх ажлын чиглэл улмаар ОҮИТБС - ын аймгийн хэрэгжилт, дэд зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөөг хэлэлцэх юм. Мөн дэд зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, 2016 онд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө зэргийг гаргах, сумдын дэд дарга нартай уялдаа холбоотой ажиллахад анхаарлаа хандуулах талаар шийдэлд хүрэх юм  байна.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Related news