Эцэг эхчүүд хүүхдийн "Үдийн цай"-нд үнэлэлт өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 17:34:06

Завханы Сонгино сумын дунд сургуулийн суралцагчдын эцэг,эхчүүдийн зөвлөгөөн боллоо.

Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит Сонгино сумын ахлах сургуулийн хамт олноос санаачлан сумын эцэг, эхчүүдийн зөвлөлгөөнийг хийжээ.

Зөвлөлгөөний үеэр сургуулийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж 300 гаруй хүүхдийг төлөөлсөн 170 эцэг эх оролцжээ. Зөвлөлгөөний үеэр сургуулийн 2015, 2016 оны жилийн ажлын тайлан, цаашдын зорилтын тухай, сургуулийн хамт олонд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, сургалтын цөм хөтөлбөрүүд, зорилго, түүнийг хэрэгжүүлэх бүтэц, хичээл сургалтын үйл ажиллагааны тухай багш эцэг эхчүүд нээлттэй ярилцаж санал бодлоо солилцжээ.

Мөн үеэр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ Үдийн цайнд өгдөг хүнсний бүтээгдэхүүнүүдэд амталгаа хийж үнэлэлт дүгнэлт хийж анхны эцэг эхийн зөвлөлгөөнөөр байгуулагдаж байсан сургуулийн эцэг, эхийн зөвлөл мөн тайлангаа тавьсан байна.

Дашрамд 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр хичээл тус бүрд аймагт эхний дөрвөн байр эзэлсэн багш суралцагчдын амжилтыг үнэлжээ.

 Б.Мягмарсүрэн

Related news