60 гаруй сая төгрөгөнд нөөцийн мах бэлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 13:15:30

Өвөрхангай аймгийн Арвайхээр сум энэ жил 60 гаруй сая төгрөгөөр нөөцийн мах бэлдэх ээр тендэр зарлаад байна.

Тухайн жилийн махны үнэнээс шалтгаалж нөөцлөх хэмжээ өөр өөр байдаг ба энэ жил махны үнэ хямд, малчид малаа борлуулах сонирхол их байгаа учраас бэлтгэх нөөцийн махны хэмжээ өсөх байх гэж сумын Засаг дарга А.Ишдорж хэллээ. 

Мах ховордсон үед махны хэт хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй байх зорилгоор Арвайхээр сумын ЗДТГ-аас намрын цагт тодорхой хэмжээний махыг нөөцлөн авдаг юм.

Б.Батчимэг

Related news