Нефтийн үнэ өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК./Xinhua/. Дэлхийн зах зээлд бий болсон түүхий нефтийн нийлүүлэлтийн илүүдлийг багасгах зорилгоор байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Саудын Арави улс олборлолтоо бууруулна гэсэн мэдээлэл гарсны дараа өчигдөр нефтийн үнэ өссөн байна.
Өчигдрийн байдлаар, Нью-Йоркийн биржид нэг баррель “West Texas Intermediate” /WTI/ маркийн нефтийн хоёрдугаар сард арилжих үнэ 0.5 доллароор өсч, 53.76 долларт хүрсэн бол Лондонгийн биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард худалдах үнэ 0.43 доллароор өсч, 56.89 доллар болжээ.
ОПЕК нефть олборлолтыг танах тухай хэлэлцээрийг өнгөрсөн 9 дүгээр сард байгуулж, уг хэлэлцээрт нэгдэхийг тус байгууллагын гишүүн бус нефть олборлогч орнуудад уриалсан билээ.
Д.Нямтулга
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days