Булган сумынхан оторт гарч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:52:17

Баян-Өлгий аймгийн Булган суманд өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан тухай сумын засаг дарга Х.Шынарбек мэдээллээ.

-Юуны өмнө төсөвт байгууллагууд нүүрсээ татаж авсан. Сумын аюулгүйн нөөцөд 180 тонн тэжээл, 80 тонн өвс хадгалагдаж байна. Одоо жар орчим тонн өвс авахаар боллоо. Сумын ЗДТГ болон хүн эмнэлэг шинэ унаа хөсөгтэй боллоо. Мал сүрэг жил жилийн уламжлалын дагуу Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Дундголын нутагт өвлийн оторт гарахад бэлэн боллоо гэж Х.Шынарбек ярилаа.

Ш.Айзаря           

 

Related news