Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн
шатны сонгуулийн хороонд энэ сарын 22-ны өдрөөс өмнө ирүүлэх, тухайн
шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан.
Тус нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ оны тавдугаар сарын 7-13-ныг дуустал үргэлжилнэ. Нэр дэвшүүлсэн ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт буюу тавдугаар сарын 16-ны дотор баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн
баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг
шийдвэрлэж, тогтоол гаргана. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан
бол энэ оны зургаадугаар сарын 6-нд тухайн шатны сонгуулийн хороо нэр
дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ гэж СЕХ-ноос мэдээллээ.