Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-20 16:13:00

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ОХУ-аас агаарын хөлгийн түлшийг манай улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ.


Үүнийг баталгаажуулж, АҮУБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзахдаа "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан байна.


ЗТЯ-ны мэдээлснээр, энэ хэлэлцээрийн дагуу манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм. Ингэснээр, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны үнийн өсөлтийг багасгах, хангамжийг тогтвортой болгох ач холбогдолтой юм.

Related news