Коксжих нүүрсний дээжийг БНЭУ руу туршилтаар тээвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын коксжих нүүрсийг БНЭУ-ын “SAIL” компани худалдан авах сонирхолтойгоос гадна “Тавантолгой”-н нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавьжээ.
Туршилт
амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлэв.
Монгол Улсаас БНЭУ руу
коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал
солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Н.Цэрэнсамбуу Монгол Улсад суугаа Энэтхэг
Улсын Элчин Сайдын Яамны Улс төр, худалдаа хариуцсан
Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир, БНЭУ-ын “Steel
Authority of India limited”
(SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Уулзалтаар монголын
коксжих нүүрсийг тус компани
худалдан авах сонирхлоо илэрхийлж, нүүрсний дээжийг туршиж, амжилттай
болвол борлуулалтын шинэ гарц
нээх боломжтойг илэрхийлжээ.
БНЭУ гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог. “SAIL” нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани бөгөөд жилд 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85 хувийг АНУ, Австрали, Индонез Улсаас импортолдог байна.
