Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-03-18 14:48:20

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил дээрх үнэ дэлхийн зах зээлээс хамааралтай тул Монгол Улсын дотоодын зах зээлийн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна.


Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор Монголбанк, арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж зээлийн нөхцөл шаардлагыг боловсруулан, энэ онд багтаан 150 мянган шоо.метр багтаамжтай агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулахдаа, “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны эхний 2 сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилаас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотой энэ сарын эхнээс өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 8-нд хамгийн их буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч, өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болсон” тухай тодотгосныг Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ. 


Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон билээ

Related news