Ажлын байрыг дэмжих хөтөлбөр үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:01:38

''Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр''-т хамрагдсан Ерөө сумын иргэн Д.Төмөр-Очир, Ч.Энхтуяа нарын эрхэлдэг Мод модон эдлэлийн бүтээгдэхүүний борлуулалт сайжирч, ажлын байр тогтвортой болсон байна.

Мөн тус сумын иргэн ногоочин К.Алтансарын тарих ногооны төрөл зүйл нэмэгдэж, хурааж авах ургацын хэмжээ эрс нэмэгдсэн аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эдгээр иргэд аймгийн Хөдөлмөрийн Хэлтсээс зохион байгуулсан ''Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр''-т илгээсэн төсөл нь дэмжигдэж, тус тус 1500000 төгрөгний буцалтгүй санхүүжилтыг 2015 онд авсанаар ийнхүү үр дүнд хүрсэн байна. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news