ХОВД: Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 5.04 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-17 11:56:40

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын тооллого эхэлжээ.

Ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 265 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдахаас одоогийн байдлаар 4018 байгууллага хамрагджээ.

Ховд аймагт 5800 орчим аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдахаас 290 нь хамрагдаж, гүйцэтгэл 5.04 хувьтай байна. 


Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа. 


Related news