ХОВД: Хар сайрын хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-15 17:16:27

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хар сайрын хүн чулуун хөшөө Ховд аймгийн Буянт сумын нутагт оршдог.


Тус хөшөө нь далайн түвшнээс дээш 1620 метрийн өндөрт, Буянт сумын Наранхайрхан багийн Хар сайр хэмээх газарт оршдог бөгөөд нутгийн иргэд Хар сайрын хүн чулуун хөшөө хэмээн нэрлэжээ.


Хөшөө нь 128 см өндөр, 28 см өргөн, 26 см зузаантай бөгөөд хүний нүд, хамар, ам, сахлыг тодорхой дүрсэлжээ. Он цагийн хувьд Түрэгийн үеийн дурсгал болохыг Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн хэллээ.


Ташрамд, Буянт сумын төв нь Ховд аймгаас 25 км, Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайтай.  


Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлаг, угсаатны онцлог, зан заншлыг судлан тодруулахад чухал ач холбогдолтой шинжлэх ухааны сурвалж юм.


Related news