БАЯН-ӨЛГИЙ: Алхах сарын аянд төрийн алба хаагчид идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эхэлсэн “Алхалтын сарын аян”-д өнөөдөр аймгийн зарим төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид хуваарийн дагуу идэвхтэй оролцлоо.
Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулсан алхалтад аймгийн Биеийн
тамир, спортын газрын 6, Эрүүл мэндийн газрын
10, Нэгдсэн эмнэлгийн 60, Нийгмийн даатгалын газрын 8,
Зоонозын өвчин
судлалын төвийн 8, Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн 25,
Өлгий сумын 29 дүгээр
цэцэрлэгийн 25, Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгийн 26 алба хаагч идэвхтэй
оролцжээ.
Аймгийн Биеийн тамир, спортын газраас иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн энэхүү аянд идэвхтэй оролцогсдод талархал илэрхийлж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа хэвшүүлэхийг уриаллаа.