БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нийт нутгийн 75 гаруй хувьд бороо, цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-07 16:46:23

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Өлгий бороо” экспедицийн 2026 оны анхны үйл ажиллагааны хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлснөөр гурван сумаас бусад нутгийн 75 гаруй хувьд бороо, цас оржээ.


Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны шөнө нутгийн хойд хэсгээр, харин 7-нд буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулснаар аймгийн нийт нутгаар бороо, цас оржээ.

 

Аймгийн төв Өлгий хот орчмоор 1,0 мм, Булган, Дэлүүн, Алтай сумаас бусад сумдын нутгаар 1,0-2,0 мм хур тунадас оржээ.

 

Өнөөдөр үд хүртэл аймгийн ихэнх хэсгээр хур тунадас орж, аймгийн өмнөд хэсгээр бүтэн өдөр бороотой байх төлөвтэй байна.

 

Энэ долоо хоногийн сүүлээр нийт нутгаар салхины хурд секундэд 12-15 метр, зарим үед 12-20 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон болон цасан шуурга шуурахыг аймгийн Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Related news